“САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

Даваа, 14 10 сар 2019 07:47
Print

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2019” арга хэмжээг 2019.10.11-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгуулагдлаа.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жил НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв оролцсоноос НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР НЬ:

-“КАДАВР ДЭЭРХИ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ ХИЙХ АРГАЧЛАЛ” бүтээлээр амжилттай оролцож, шилдэг бүтээлээр шалгарсан тул сайн туршлагын санд бүртгэж ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ГЭРЧИЛГЭЭ

-Сувилахуйн тусламж, үйлчилгээний, чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал номинацид “ҮЙЛЧЛҮҮЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ” загвар бүтээлээр ТЭРГҮҮН байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний сайн туршлага шалгаруулах “Сайн туршлага-2019” арга хэмжээнд санал, санаачилга гарган амжилттай оролцсон тул:

Арга хэмжээний хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэвшил гаргаж шилдэгээр шалгарсан болон гэрчилгээ авсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг энэ сард багтаан зохион байгуулахаар болжээ.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 2019 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн тэргүүн туршлагаа хуваалцаж, хэрхэн хэрэгжүүлсэн арга аргачлалаа дэлгэн үзүүлж буй “Сайн туршлага 2019” арга хэмжээнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон харьяа эмнэлгийн удирдлагууд оролцож эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүтээлч ажлуудтай танилцлаа.
Тус арга хэмжээг зохион байгуулснаар эрүүл мэндийн байгууллагууд мэдлэг туршлага солилцож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдсэнээр иргэдэд хүргэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм. Тиймээс тус арга хэмжээнээс шалгарсан сайн туршлагыг эмхэтгэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан товхимол хэвлүүлэх юм байна.