ӨНӨӨДӨР "ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР"

Лхагва, 16 10 сар 2019 07:12
Print

Дэлхийн Хүнсний Өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага 1945 оны 10-р сарын 16-нд анхны хурлаа хийж, үүсэн байгуулагдсан түүхэн өдрийг 1981 оноос “Дэлхийн Хүнсний Өдөр” болгон тэмдэглэдэг болсноос хойш өдгөө 38 жилийн нүүрийг үзэж байна.
Жил бүрийн энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр олон нийт хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулахыг зорьдог.