Нялхсын гэнэтийн үхлийн хам шинж /Sudden Infant Death syndrome/ Нярайн эмч С.Батчимэг, Х.Номингэрэл

Даваа, 25 11 сар 2013 01:28
Print

Тодорхойлолт: Нялх  хүүхдэд  урьдчилан тааварласан     өвчингүй зуурдаар гэнэт нас барж, задлан шинжилгээ болон нас барсан орчин нөхцөлийг тайлбарлаж чадахгүй тохиолдлыг НГҮХШ гэнэ.
Ихэнхдээ унтаж байхдаа нас бардаг учраас орны үхэл гэж нэрлэдэг.
Эрсдэлт хүчин зүйлүүд

•    Эх жирэмсний хяналтанд ороогүй эсвэл хожуу орсон
•    Дутуу нярай, бага жинтэй нярай
•    Ургийн өсөлт хоцорсон нярай
•    Жирэмсэн эх тамхи,архи, мансуулах бодис хэрэглэх
•    Нярайг хэвлийгээр доош харуулж унтуулах
•    Дэр, хонины арьс, хөнжил мэтийн зөөлөн гадаргуутай зүйлээр хучих
•    Унтаж байхад нь их халуун байх, их хөлрөх, их хучих
•    Эх нь хүүхэдтэйгээ 1 орон дээр унтах
•    Тамхи татдаг ээж хүүхдээ өвөртөлж унтах нь маш их эрсдэлтэй
Урьдчилан сэргийлэх аргууд

Эрсдэлт зан үйлийг өөрчлөх

Зөвхөн дээш нь харуулж унтуулж байх

1 өрөөнд тусад нь унтуулах

Бамбалзсан зөөлөн зүйл дээр унтуулахгүй байх

Хажууд нь зөөлөн зүйл тавихгүй байх

Хэт халууцуулж, хучихгүй байх

Дээш нь харуулаад ямарч хөдөлгөөн хийж болохгүйгээр эвэхгүй байх

Хүүхдийн хажууд тамхи татахгүй байх хэрэгтэй