Ажлын хэсэг томилох тухай

Лхагва, 18 11 сар 2015 06:35
Print

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/69 тоот тушаалыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Тус амаржих газарт Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын багажийг хүлээж авах ажлын хэсгийг хавсралтаар батласугай.

2. Тоног төхөөрөмж,багажийн ажиллагааг шалган ажлын хэсгийн гишүүдтэй хамтран ажиллахыг Эх барих стационарын эрхлэгч/ Н.Бадрах/-д, Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч /Д.Өнөржаргал/, Инженер техникийн албаны дарга /Н.Энхцэцэг/  нарт тус тус даалгасугай.

3. Хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн уг тоног төхөөрөмж, багажийг байгууллагын хөрөнгийн бүртгэлд авахыг ахлах нягтлан бодогч /Ч.Гангэрэл/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА,ЕРӨНХИЙ ЭМЧ                    Д.ЭНХБАЯР