Тушаал, шийдвэр хэрэгжүүлэх тухай

Лхагва, 18 11 сар 2015 06:59
Print

Тушаал, шийдвэр хэрэгжүүлэх тухай

Монгол Улсын “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг  сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 23/01 дугаар тогтоол, байгууллагын дүрмийн 2.6.10 заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2015-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний дагуу байгууллагын төлөвлөлгөөнд нэмэлт оруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Дотоод хяналт шалгалт эрхэлсэн дарга /Ж.Бумнанжид/-д

 

2. Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийг  тухай бүр байршуулахыг Ахлах нягтлан бодогч /Ч.Гангэрэл/, Статистик мэдээллийн технологи олон нийттэй харилцах алба /Б.Дэлгэрмаа/ нарт,

3. Давхар ажил эрхлэлтийн судалгааг шинэчлэн гаргах, сул орон тоо гарсан тохиолдолд  зарыг вэб хуудсанд байршуулахыг  Хүний нөөцийн алба /Ж.Дэлгэрцэцэг/-т,

4. Авлигын талаар ажилтнуудад мэдээлэл өгч,соён гэгээрүүлэх сургалт зохион байгуулахыг Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны алба /Г.Баясгалан/-д тус тус үүрэг бологсугай.

 

ДАРГА,ЕРӨНХИЙ ЭМЧ                    Д.ЭНХБАЯР