Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Даваа, 05 12 сар 2016 06:13
Print

 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлаар Архивын сан хөмрөгийг хариуцах ажилтаны орон тоог бий болгосоноор Монгол улсад орчин цагийн архивын салбар үүссэн гэж үздэг. Монгол улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг Архивчдын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсоноор энэ жил 89 жилийн ой тохиож байна. НӨАГ-ын нийт архивын ажилчиддаа Архивчдын өдрийн баярын мэнд хүргэе.