Бичиг хэргийн ажилтан – 1 /материал хүлээн авах хугацаа:2019.10.22-2019.12.01/
Ажлын байрны чиг үүрэг:
- Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг үндсэн зааврын дагуу явуулж, Баримт бичгийн стандартыг мөрдөж ажиллах
- Байгууллагын тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудасны ашиглалт, хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллах
Тавигдах шаардлага:
- Их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ ажилласан туршлагатай, мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамрагдсан байх.
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Интернэт орчинд ажиллах чадвартай
- Компьютерийн оффисын хэрэглээний программ бүрэн эзэмшсэн
- erp.ulaanbaatar.mn, edoc программ дээр ажилладаг байх
- Монгол хэл бичгийн зөв бичих, найруулгын мэдлэгтэй
- Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
- Хувь хүний болон байгууллагын нууц хадгалах чадвартай
- Харилцааны соёлтой
Тусгай шаардлага:
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай.
Цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаа:
Үндсэн цалин Засгийн газраас тогтоосон сүлжээ, жишиг /Засгийн газрын 2014 оны 78 дугаар тогтоолоор/
Нэмэгдэл хөлс:
Үр дүнгийн урамшуулал -15% /Ажлын үр дүнг харгалзан/
Хоол, унааны мөнгө орно