Бичиг хэргийн ажилтан шалгаруулж авахад тавигдах шаардлага

Мягмар, 22 10 сар 2019 08:51
Print

Бичиг хэргийн ажилтан – 1 /материал хүлээн авах хугацаа:2019.10.22-2019.12.01/

 Ажлын байрны чиг үүрэг:

-       Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг үндсэн зааврын дагуу явуулж, Баримт бичгийн стандартыг мөрдөж ажиллах

-       Байгууллагын тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудасны ашиглалт, хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллах

 Тавигдах шаардлага:

-       Их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ ажилласан туршлагатай, мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамрагдсан байх.

-       Баримт бичиг боловсруулах чадвартай

-       Интернэт орчинд ажиллах чадвартай

-       Компьютерийн оффисын хэрэглээний программ бүрэн эзэмшсэн

-       erp.ulaanbaatar.mn, edoc программ дээр ажилладаг байх

-       Монгол хэл бичгийн зөв бичих, найруулгын мэдлэгтэй

-       Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй

-       Хувь хүний болон байгууллагын нууц хадгалах чадвартай

-       Харилцааны соёлтой

 Тусгай шаардлага:

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай.

Цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаа:

Үндсэн цалин Засгийн газраас тогтоосон сүлжээ, жишиг /Засгийн газрын 2014 оны 78 дугаар тогтоолоор/

Нэмэгдэл хөлс:

Үр дүнгийн урамшуулал                   -15% /Ажлын үр дүнг харгалзан/

Хоол, унааны мөнгө орно