Төрийн хүндэт шагнал Алтан гадас одонгоор шагнагдлаа.

Мягмар, 16 7 сар 2019 05:57
Print

2018.07.10-ны өдөр Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 81жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нийслэлийн Өргөө амаржих газрын Байгууллагын Бодлого төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга, Эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Наранцацралт, Лабораторийн эмч Н.Нямаа, Мэдээгүйжүүлгийн эмч Л.Зоригт, Арга зүйч, сувилагч Ч.Пүрэвсүрэн нар Төрийн хүндэт шагнал Алтан гадас одонгоор шагнагдлаа.

Эрүүл мэндийн салбарт ажил үйлсээрээ хамт олноо манлайлан олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхэндээ эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд тань амжилт хүсэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.