НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАРТ УРГИЙН МОНИТОР БЭЛЭГЛЭЛЭЭ.

Пүрэв, 25 7 сар 2019 04:15
Print

2019.07.18-ны өдөр Япон Улсын Жайка олон улсын байгууллагын төлөөлөгчид болох Иноүэ Казүхико, Нишияма Акира, Або Хироши нар Нийслэлийн Өргөө амаржих газарт 6 ширхэг ургийн монитор, соруулах төхөөрөмж /отцос/ 1 ширхэгийг бэлэглэлээ. Энэхүү ургийн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратуудыг төрөхийн өмнөх өрөөнүүдээс компьютерийн хяналттай нэг системд холболт хийж, олон өрөөнөөс нэг дэлгэцэнд төвлөрүүлсэн тохиргоотой суурьлуулагдаж байгаагаараа онцлог давуу талтай юм.

Тус төхөөрөмжийг  тасгийн эмч, эх баригч нарт өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах заавар зөвлөгөө өгч, сургалт зохион явууллаа.

Орчин үеийн техник технологийн эрин зуунд Монголын үрс эндэлгүй эсэн мэнд мэндэлж, өглөө бүрийг эх орон минь шинэ нялхасын дуугаар угтаж, ирээдүйн төлөө эрдэм мэдлэгээ дайчлан ажилладаг эмч мэргэжилтнүүд болон Японы Жайка ОУ-ын байгууллагын төлөөлөгч та бүхэндээ гэгээн үйлс бүхэн тань өөдлөн батжих болтугай гэж ерөөе.