Эмч нарын YI-р их хурлаас эмч нарт хандаж гаргасан уриалга

Мягмар, 29 10 сар 2019 08:51
Print

Эмч нарын YI-р их хурлаас эмч нарт хандаж гаргасан уриалга

 

Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын зорилтод хүрэхийн тулд бидний хүчин чармайлт, үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа нэн чухал тул нийт эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан Та бүхэндээ хандаж:

 

  1. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж “Эмч”, “Сувилагч”, “Эрүүл мэндийн ажилтан”-ы ёс зүй, нэр хүндээ эрхэмлэн ажиллах
  2. Анагаах ухааны хөгжилтэй мөр зэрэгцэн, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологи, инновацид суурилсан тусламж үйлчилгээг нэвтрүүлж өөрийгөө дайчлан суралцаж, чадварлаг мэргэжилтэн байх
  3. Хүн амд халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх эрүүл амьдралын хэв маяг, дадлыг хэвшүүлж, эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх
  4. Өөрт ёсоо дээдэлсэн Монгол улсын иргэний хувьд төрөөс баримтлаж буй эрүүл мэндийн бодлого, шийдвэрийг хүндэтгэн хууль тогтоомжийг чандлан сахиж, эрсдэлээс сэргийлж ажиллах
  5. Монгол эх орны ирээдүйн баталгаа, хөгжлийн тулгуур болсон “Эрүүл Монгол хүн”-ий төлөө эх оронч сэтгэл, иргэн гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаа бодитой ажил хэрэг болгохыг мэрэгжил нэгт нөхөд Та бүхэндээ уриалж байна.

 

2019 оны 10 дугаар сарын 26 өдөр

УЛААНБААТАР ХОТ