НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ 2017-2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Баасан, 01 12 сар 2017 08:45
Print

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ 2017-2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Нэг.Хөтөлбөрийн нийтлэг үндэслэл

Үйлчлүүлэгчдэд ээлтэй, нотолгоонд суурилсан эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх

Эрхэм  зорилго: Ур чадвартай, нийгмийн баталгаа  нь хангагдсан, ёс зүйн төлөвшилтэй, эрүүл мэндийн ажилтнуудыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах

1.1.       Зорилго: Амаржих газрын  эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги

зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг удирдах, төлөвлөх,  бүрдүүлэх, сонгон шалгаруулах, сургах, хөгжүүлэх, нарийн мэргэжлээр мэргэшүүлэх, нийгмийг баталгааг хангах тогтолцоог сайжруулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа, хандлагыг сайжруулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх ур чадвар, мэдлэгтэй хүний нөөцийг бүрдүүлэх

1.2. Хөтөлбөрийн зарчим:

1.2.1.Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний хүний нөөцийн хөгжил, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, эрх зүйн баримт бичиг,  амаржих газрын стратеги төлөвлөгөөтэй уялдсан байх

1.2.2.Эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламжийн хэрэгцээ, чиг хандлагыг өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх

1.2.3. Амаржих газар эрүүл мэндийн ажилтнуудыг ажилд орохоос эхлэн сургах, хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх

1.2.4. Эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлс, шагнал, урамшуулал, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог ажлын ачаалал, гүйцэтгэл, ур чадвар, хариуцлагатай холбон оновчтой болгох

1.2.5. Ёс зүй, хариуцлага амаржих газрын хүний нөөцийн хөгжлийн салшгүй хэсэгт авч үзнэ.

1.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа 2017-2019 он

1.4. Хөтөлбөрийн санхүүжилт нь:

1.4.1. Байгууллагын өөрийн төсөв

1.4.2. Олон улсын байгууллагын хандив, тусламж

1.4.3. Төрийн болон төрийн бус байгууллагын тусламж

1.4.4. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр

1.5. Хяналт- шинжилгээ, үнэлгээ

1.5.1. Амаржих газрын хүний нөөцийг 2017-2019 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг тооцох зохиицуулалт болон дараагийн шатны төлөвлөлт хийх зорилгоор хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.

1.5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээг Даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг жил бүр шалгуур үзүүлэлтийн дагуу хийж, удирдлагын  багт танилцуулна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн


2.1.  Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох

 

Хүрэх үр дүн:  Удирдлагын баг, зөвлөлийн гишүүдийн  ур чадварыг дээшлүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмын мөрдөлтийг сайжруулах

Ажлын байр тус бүрийн тодорхойлолт, ажлын нөхцөл шаардлагыг тусгасан үнэлгээ хийж, үечлэн сайжруулалт хийгдсэнээр гүйцэтгэлийн  үнэлгээний шалгуур болно.

 

Үйл ажиллагаа

2017

2018

2019

Үр дүн

Шалгуур үзүүлэлт

Хамтрагч

2.1.1. Удирдлагын баг,зөвлөлийн гишүүдийн  ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хугацааны сургалтанд хамруулах

+

+

+

Ажилтнуу дын удирдах, манлайлах ур чадвар дээшилнэ.

Сургалтанд хамрагдсан байдал

Эзлэх хувь

 

 

Захиргаа

 

2.1.2.Амаржих газрын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг  эмхэтгэн гарын авлага гаргах

+

+

+

Тушаал, дүрэм,  журмын хэрэгжилт, хяналт сайжран байгууллагын соёл, ёс зүй дээшилнэ.

Шинэчлэн баталгаажуулсан журам, дүрмийн тоо

Эмхэтгэн гаргасан гарын авлагын тоо

Удирдлагын баг

 

2.1.3.Ажлын байрны тодорхойлолтыг ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан үнэлэн шинэчлэх, баталгаажуулах

+

+

+

Гүйцэтгэх ажил, үүрэг тодорхой болно.

Шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтын хувь

Шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтыг баталсан шийдвэр

Удирдлагын баг

 

2.2. Хүний нөөцийн төлөвлөлтийг оновчтой болгох

 

2.2.1.Хүний нөөцийн хэрэгцээний төлөвлөлтийг амаржих газрын стратеги төлөвлөгөөтэй уялдуулан  төлөвлөх

+

+

+

Нарийн мэргэжлийн мэргэжилтэн урьдчилан бэлтгэгдэнэ.

Ур чадвартай мэргэжилтний хангамж сайжирна.

Батлагдсан төлөвлөлт, төлөвлөгөө

 

Бэлтгэгдсэн

мэргэжилтний тоо, мэргэжлийн чиглэл

 

Захиргаа

Сургалтын алба

 

2.2.2.

Жил бүр төсвийн төлөвлөлтөнд шаардлагатай мэргэжилтний тоог урьдчилан оруулж захиалгын төсвийг батлуулах, орон тоог нэмэгдүүлэх асуудлыг зохих түвшний байгууллагад тавьж шийдвэрлүүлэх

+

+

+

Эмч, мэргэжилтний ачаалал багасах, үйлчилгээний хүртээмж сайжирна.

Жил бүрийн төсөвт нэмэгдсэн орон тоо

Дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлсэн асуудлын тоо

Дээд байгууллагын шийдвэр

Захиргаа

 

Санхүүгийн алба

 

2.3. Хүний нөөцийн хөгжил, сургалтын тогтолцоог амаржих газрын хэрэгцээтэй уялдуулан зохион байгуулах

 

Хүрэх үр дүн: Хүний нөөцийг сургах, хөгжүүлэх тогтолцоо бүрдсэн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг чадварлаг гүйцэтгэх ажилтнаар ажлын байр хангагдсан, сургалтын хөтөлбөрийн давхцал арилан, шинэ ажилтан бүр чиглүүлэх сургалтанд хамрагдан, эрдмийн болон мэргэшлийн зэрэгтэй, мэргэшсэн хүний нөөц 60% аас дээш хувьтай, хөдөлмөрийн бүтээмж  өссөн байна.

 

Эмч, эмнэлгийн мэргэжилтний хөгжил, тасралтгүй сургалтын тогтолцоог боловсронгуй болгох

 

2.3.1.Амаржих газрын хэмжээнд хүний нөөцийг сургах, хөгжүүлэх  тогтолцоог бий болгох, ажлын байр сэлгэх, өөр ажилд шилжүүлэх

+

+

+

Сургах, хөгжүүлэх хэрэгцээнд тохирсон сургалтын хөтөлбөр боловсрогдон, хүний нөөцийн чадавх сайжирна.

Сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон ажилтны хувь

Хүний нөөцийг сургах, хөгжүүлэх хөтөлбөр

Сургалтанд хамрагдсан ажилтны хувь

Захиргаа

 

Сургалтын алба

 

Сувилахуйн алба

 

2.3.2. Эмч, сувилагч, ажилтнуудыг гадаад болон дотоодын сургалтанд хамруулах

+

+

+

Ажилтнууд  мэргэж лийн дагуу мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдан ур чадвар дээшилнэ.

Гадаад дотоодын сургалтанд хамрагдсан ажилтнуудын  тоо, эзлэх хувь

Мэргэжлийн чиглэл

Захиргаа

 

Сургалтын алба

 

 

 

 

Сувилахуйн алба

 

2.3.3.Эмч, эмнэлгийн мэргэжилтний  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, ахиулах, магистрантур, докторантурт суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

+

+

+

Мэргэшлийн зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн тухайн

Мэргэжлээрэ мэргэшсэн  ажилтны эзлэх хувь нэмэгдсэнээр тусламж үйлчилгээний чанар сайжирна.

Байгууллагын үнэлэмж өснө.

Мэргэшлийн зэрэг авсан, ахиулсан эмч мэргэжилтний тоо

Мэргэшлийн зэрэгтэй эрдмийн зэрэг цолтой мэргэжилтний эзлэх хувь

Тухайн мэргэжлээрээ мэргэшсэн, зэрэгтэй, зөвлөх зэрэгтэй, эрдмийн цол зэрэгтэй  ажилтны эзлэх хувь

Захиргаа

 

Сургалтын алба

 

Сувилахуйн алба

 

2.4. Цалин хөлс, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, шагнал, урамшуулал, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох

 

Хүрэх үр дүн: Баталгаатай цалин хөлс, түүний нэмэгдэл, шагнал урамшил, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ил тод болж, хариуцлага сахилга сайжирч, ажилтнууд сэтгэл ханамжтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

 

2.4.1.Шагнал, урамшуулалын тогтолцоог боловсронгуй болгох, ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх

 

2.4.1.1.Цалин хөлс, шагнал урамшуулал, хариуцлагын нэгдсэн тогтолцооны журам боловсруулан мөрдөх

+

 

+

Хөдөлмөрийн бүтээмж, тусламж үйлчилгээний чанар сайжирч, ажилтнуудын сэтгэл ханамж дээшилнэ.

 

Цалин хөлсний бодит нэмэгдлийн хэмжээ

Шагналын системийн ил тод байдал

 

Батлагдсан журам

 

 

 

Удирдлагын баг

 

2.4.2. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам шалгуур боловсруулах, гүйцэтгэлийг үнэлэх, ажлын үр дүнг сайжруулах

 

2.4.2.1.Ажлын байрны тодорхойлолтод үндэслэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний арга боловсруулан мөрдүүлэх, гүйцэтгэлээр үнэлэх

+

+

+

Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн талаар бодитой мэдээлэл олж өвөх, амжилт ололтыг сайшаан дэмжих, алдаа дутагдлын шалтгааныг тогтоох, засан залруулах арга хэмжээ авснаар тусламж үйлчилгээний чанар сайжирна.

 

 

 

Гүйцэтгэлийн үнэлгээий шалгуур

 

 

Удирдлагын баг

 

2.4.2.2.Дотоод хяналтыг тогмолжуулж, гэнэтийн болон төлөвлөгөөт хяналтыг хийх, үр дүнг тооцох

+

+

+

Эмнэлгийн тусламж үйлчилгээ ний чанар, хүртээмж дээшилнэ.

Батлагдсан төлөвлөгөө, график

тайлан

Дотоод хяналт шалгалт эрхэлсэн ажилтан

 

2.5. Ажилтнуудын нийгмийн баталгааг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг дээшлүүлэх

 

Хүрэх үр дүн: Ажилтнуудын нийгмийн баталгаа, хүртэх тусламж тэтгэмж нэмэгдэж, сэтгэл ханамж, амьдралын чанар дээшилнэ.

 

2.5.1.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн болон эрсдлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

+

+

+

Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирч, болзошгүй эрсдлийг бууруулах арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

Мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн ажлын байрны нөхцөлийн үнэлгээ болон эрсдлийн үнэлгээний дүгнэлт

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Үйлдвэрлэлийн осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр шинээр өвчилсөн ажилтны тоо

Захиргаа

 

 

 

 

Үйлдвэрчний эвлэлийн  хороо

 

 

 

Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдал хариуцсан ажилтан

 

 

2.5.2.Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

+

+

 

+

Ажлын байрны эрүүл ахуйн аюулгүй байдал стандарт шаардлагыг хангах хэмжээнд хүрсэн байх

Хэрэгжилтийн хувь

Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдал хариуцсан ажилтан

 

 

2.6. Нийгмийн баталгааг хангах

 

2.6.1.Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээг шинэчлэн байгуулж, нийгмийн баталгааг хангах заалтыг хэрэгжүүлэн ажиллах

 

+

 

Эрх тэгш тусламж, тэтгэмж олгогдож, ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэнэ.

Хамтын гэрээ

Гэрээний биелэлт

 

 

Үйлдвэрчний эвлэлийн хороо

 

2.6.2.Ажилтны нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах

+

+

+

Өнөөгийн тулгамдсан нийгмийн асуудлыг зарим хэсгийг шийдвэрлэх, ажилтнуудын сэтгэл ханамж дээшлэх

Боловсруулан батлагдсан хөтөлбөр

 

Хэрэгжилтийн хувь

Үйлдвэрчний эвлэлийн хороо

 

 

Захиргаа

 

2.7. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг дээшлүүлэх, харилцаа хандлагыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх

 

Хүрэх үр дүн: Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайжирч, эмч мэргэжилтний ёс зүзй төлөвшин, ёс зүй, харилцаа хандлагтай холбоотой  гомдол, санал буурч, байгууллагын соёл дээшилнэ.

 

2.7.1. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харьцаа хандлагын журмыг мөрдлөг болгон төлөвшүүлэх

 

2.7.1.1.Ёс зүйн хэсгийн хорооны ажлын төлөвлөгөөг жил бүр гарган батлуулж түүний дагуу хэрэгжилтийг хангах

+

+

+

Ёс зүйн харьцаа хандлага төлөвшин, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайжирна.

Байгууллагын тусламж үйлчилгээний талаарх өргөдөл гомдол буурсан хувь

Ёс зүйн талаар ирсэн өргөдөл, гомдлын тоо

Шийдвэрлэсэн хувь

 

 

 

Ёс зүйн хэсгийн хороо

 

2.7.1.2 Ёс зүйн хэсгийн хорооны вэб хуудасны  үйл ажиллагааг тогтмолжуулах

+

+

+

Вэб хуудсаар мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа тогтмолжино.

Вэб хуудас түүний мэдээллийн цар хүрээ

Вэб хуудас тогтмол ажилладаг эсэх

Шийдвэрлэсэн асуудлын тоо

Вэб хуудсаар мэдээлэл авдаг ажилтны хувь

 

 

Ёс зүйн хэсгийн хороо