Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2021 оны 09 сарын 17-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар шинээр байгуулагдсан “Үйлчүүлэгчийг дэмжих алба”-аа танилцуулж “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр ясны сийрэгжилтийн шинжилгээнд 85 үйлчлүүлэгч, ажилтнууд, зурган сэтгэл засалд 21 хүн, хайрын хэл судалгаанд 35 хүн хамрагдаж нийт 220 хүн үйл ажиллагаанд хамрагдсан байна.
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд эмчилгээ үйлчилгээнээс гадна нийгэм, сэтгэл зүйн олон талт асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ тулгарч байдаг ба энэ тулгамдаад байгаа асуудлыг олж илрүүлэн шийдвэрлэх нь тус албаны гол зорилго юм.
Манай амаржих газрын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн шинэхэн мэдээллүүдийг цаг алдалгүй байгууллагын мэдээллийн сувгуудаар дамжуулан үйлчлүүлэгчдэд зориулан хүргэснээр фэйсбүүк пэйжийн хандалт нь 74%-аар өссөн. Мөн үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, талархал, коммент, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуултууд, хэрэгцээг тодорхойлох судалгаа болон бусад судалгаануудыг цахимаар, Google form, QR код ашиглан зохион байгуулж ажиллаж байна.