Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу 2020.01.09-ны өдөр "Жирэмсний сүүл үе, жирэмсэн эхийн биед гарах өөрчлөлт, төрөх явцыг хэрхэн даван туулах, зөв амьсгалах арга, өвдөлт намдаах иллэг” сэдвээр сургалтыг Япон улсын Жайка ОУ-ын байгууллагын төслөөр эх баригч нарын эрүүл мэндийн боловсрол олгох сургагч багш бэлтгэгдэх сургалтанд хамрагдаж буй Өргөө амаржих газрын Эх баригч нарын 1-р багийн хамт олон явууллаа. Сургалтанд 19 жирэмсэн эх, тэдний гэр бүлийхэн оролцлоо.