Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт МУ-ын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамны зүгээс “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд” суурин рентген аппаратыг суурилуулж өглөө. Эх нярай, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө эрүүл аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэнд нийт эмч, мэргэжилтэн, хамт олон болон эх, нярайн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.