2019.07.02-ны Эмнэлгийн зүрх болсон ариутгалын автоклав аппаратууд эвдэрч бусад эмнэлэг рүү зөөвөрлөж ариутгаж байгаатай холбогдуулан Өргөө амаржих газрын эмч, удирдлагын санаачлагаар Наро Банчен Гэгээнтний санд тавьсан саналыг хүлээн авч НАРО БАНЧЕН ГЭГЭЭНТЭН энэрэнгүй тусламжийн гараа сунгаж Бурхан шашны тэргүүн Чойжамц хамбын хамтаар хүрэлцэн ирж 150 сая төгрөгний өртөгтэй ариутгалын аппарат хандивлалаа.
Бидний үйл ажиллагааг ойлгож дэмжиж эх нярайн эрүүл мэндийн төлөө хийсэн энэ ариун үйлсэд тань та бүхэнд гүнээ талархал илэрхийлэе!!! Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!!! Эхоны Баярмаа эмчдээ гүнээ талархая!!! Буян нь буцаад бум бумаараа буух болтугай