Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2018.08.20-ны өдөр 10 цагт ЭМЯ-ны “Анхааруулга хүргүүлэх тухай” 2/3222 тоот албан бичгийн дагуу Нийслэлийн Өргөө амаржих газрын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, үйлчилгээний 86 ажилчдад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтан Г.Дэлгэрбаяр Хууль эрх зүйн сургалтыг явууллаа. Тус сургалтаар Зөрчлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль,  Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж сонирхсон асуултанд хариуллаа.