Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нярайн тасгаар үйлчлүүлэхээр ирэхдээ

Нярайн хүлээн авах хэсгээр харъяа дүүргийн БГД, ЧД, ХУД, Багахангай дүүргийн НӨАГ-т төрсөн 28 хоногтой нярайд үйлчилнэ.

       ҮЗҮҮЛЭХДЭЭ:

-  Эх хүүхдийн ягаан дэвтэр

-   Өрөх болон бусад эмнэлгийн илгээх бичигтэй

 -  Халуурсан, таталт өгч байгаа, тасралтгүй бөөлжсөн, унтаарсан, ухаангүй байгаа нярайд дараалал харгалзахгүй яаралтай эмнэлгийн тусламжийг хүргэнэ.

Нярайн яаралтай тусламжийн хүлээн авах утасны дугаар: 99712378

        ХЭРВЭЭ ТА ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ:

ТАНЫ ХҮҮХДЭД ДАРААХ ШИНЖҮҮД ИЛЭРСЭН БОЛ:

 

         ЯАРАЛТАЙ ШИНЖ

1.Амьсгал зүрх зогсолт

2.Амьсгалын замын бөглөршил

3.Хүнд хэлбэрийн амьсгалын амьсгалын дутал

4.Төвийн хөхрөлт

5.Цохиулалт-шок

6.Оворго-ком

7.Таталт

8.Хүнд хэлбэрийн шингэн алдалт

 Дараалал харгалзахгүй яаралтай тусламжийн үйлчилгээг авна уу

       ТУЛГАМДСАН ШИНЖ

28 хоног хүртлэх өвчтэй нярай хүүхэд

Өндөр халуурсан

Гэмтэлтэй болон яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай хүүхэд

Хувхай цайж цонхийх

Хордолт

Хүчтэй өвдөлт

Амьсгалын дутал

Үргэлжилсэн хэт цочромтой байдал эсвэл унтаа байдал

Яаралтай илгээсэн бичигтэй

Тэжээлийн дутагдал /нүдэнд харагдахуйц сул дорой/

Хоёр хөлийн хаван

Түлэгдэл, хөлдөлт

 Дарааллын эхэнд орж нэн яаралтай эмнэлгийн тусламж авна уу

       ЯАРАЛТАЙ БУС ШИНЖЭЙ БОЛ

Дарааллын дагуу үзлэгийн өрөөгөөр үйлчлүүлнэ үү