Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Монгол улсад эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх анхны байгууллага Монгол улсын ууган төрөх эмнэлэг  буюу одоогийн Нийслэлийн Өргөө Амаржих газар нь Монгол Улсын 8 хүн тутмын нэг, Нийслэл Улаанбаатар хотын 3 хүн тутмын нэг нь тус амаржих газарт мэндэлсэн байдаг билээ. Байгууллагын нийт хамт олондоо хандан, Улс орны ирээдүйн хөгжил дэвшилд нэн хамааралтай, нэгэн чухал асуудал болох авилгатай тэмцэж,  Авилгаас ангид салбарболох энэхүү уриалгыг гаргаж байна. 

    БАЙГУУЛЛАГЫН БҮХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДАД ХАНДАН УРИАЛАХ НЬ:

1. Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоогдсон төрийн үйл ажиллагааны Шударга ёсны үндсэн зарчим, Ардчилсан ёсны үндсэн зарчим, Хууль дээдлэх үндсэн зарчим болон Төрийн албаны тухай хуулиар тогтоосон Төрийн албаны ард түмэндээ үйлчлэх зарчмыг байгууллагынхаа бүх эмч, ажилчдад өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон эх орон, ард түмнийхээ эрүүл мэндийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон албан тушаал, эмчлэн сувилах бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлэх

2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өөрийн албан тушаалын давуутай тал боломжийг хувийн зорилгоор ашиглах, аль нэг этгээдийн өмнө ямар нэг үүүрэг хүлээх байдалд түүнийг оруулж болзошгүй бэлэг, шагнал урамшуулал авах, албаны нэр барих зэргээр албан тушаал эрх мэдлээ ашиглах зэрэг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, эмч, эмэнлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг чандлан сахиж, өргөсөн тангарагтаа үнэнэч байх

3.  “АВИЛГА ҮГҮЙ гэж хэлэх ёс зүйтэй, авилгаас ангид амьдрах орчин нөхцөлтэй, Эрүүл мэндийн байгууллагуудыг авилгагүйгээр манлайлж, авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулах

4.  Байгууллагын үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах

5.  Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхдээ хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлахгүйгээр, тэгш шударга үйлчилж, иргэд, үйлчлүүлэгч нартай хүндэтгэлтэй харилцаж, тэдний итгэл, хүндэтгэлийг хүлээх

 Энэхүү уриалгад нэгдэн, иргэн бүр соён гэгээрүүлэгч байж, нийгмийн буруу хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлыг дор бүрнээ хийхийг уриалж байна. 

БИД АВИЛГААС АНГИД ХАМТ ОЛОН”

 

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА, АУ-НЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН ЭМЧ Ж.ЭНХЦЭЦЭГ