- Биеийн халуун 36.5-37.5 хэм хэвийн гэж үзнэ.
- Хэт их бэгнэхгүй,тохирсон хувцас өмсгөж өлгийдөх.
- Хэт чанга өлгийдөхгүй байх. / амьсгалахад бэрхшээлтэй болдог/
- Өрөөнд чийгтэй цэвэрлэгээ хийх. /1-2 удаа/
- Өрөөний орчны дулаан 22-24 хэм байх.
- Нярай хүүхдэд хүрэхийн өмнө болон хүрсний дараа Гараа сайн угаах.
- Гэрт хэн нэгэн ханиадтай бол нярай хүүхдээс тусгаарлах.
- Дур мэдэн эмчийн зааваргүй эм хэрэглэхгүйг анхаарах.
Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид үзүүлэх.
- Халуурах
- Амьсгаадах / Амьсгалын тоо 1 минутад 60-аас дээш олшрох/
- Хамар битүүрэх
- Хамраас ялгадас гарах
- Цээж хонхолзох
- Тайван бус,цочромтгой, унтаарах, хөхөө хөхөхгүй байх.
- Гарын алга, хөлийн ул шарлаж байгаа эсэх
- Татах
Шарлалт удаан үргэлжлэхэд нөлөөлөх хүчин зүйл:
- Ангир уургаа хөхүүлээгүй, нэмэлт тэжээл дур мэдэн өгөх.
- Нярайг эрт амлуулаагүй.
- Нярайг өдөрт 8-аас доошгүй удаа хөхүүлээгүй.
- Дутуу хөхүүлэх
- Буруу хөхүүлэх
- Зунгаг удаан гарах
Нярай хүүхдийг ЭРҮҮЛ ӨСГӨЖ торниулахад Эцэг Эх та бүхний нярайг асрах ЗӨВ МЭДЛЭГ ХӨХӨӨР ХООЛЛОЛТ хамгийн Чухал юм.
НӨАГ-Сувилахуйн алба