Чихрийн шижин, хорт хавдар, архаг уушигны үрэвсэл, зүрх, бөөрний өвчин, ямар нэгэн халдварт өвчтөй хүн Коронавирусын халдвараар өвчлөхөд хүндрэх, нас барах нь илүү байна гэж үзэж судлаачид үзэж байна. Хувь хүний дархлалын систем суларсан үед коронавирусын халдвар авах эрсдэл нь илүү, хүндрэл нь ноцтой болдог байна.
ВИРУСИЙН ЭХ СУРВАЛЖ
Коронавирусын халдвар нь хүнд малаас дамжин халдварладаг вирус юм. Вирусын гарал үүсэл нь бүрэн судлагдаагүй байгаа ч сарьсан багваахайнаас гаралтай, зарим судлаачид тэмээнээс гаралтай гэж үзэж байна.
ХАЛДВАРЛАХ ЗАМ
Шууд ба шууд бус замаар дамжин халдварладаг.
Хүнд малаас дамжих зам нь тэмээ, сарьсан багваахай зэрэг амьтнаас, мөн усан сан, мал, амьтны ялгадасаар халдвар дамжина гэж үзэж байна. Египет, Оман, Катар, Саудын Араб зэрэг хэд хэдэн улс оронд тэмээнээс халдварласан гэж үзсэн байна.
ХҮНЭЭС ХҮНД ДАМЖИХ
Халдвартай өвчтөнд тусламж үзүүлэхдээ хамгаалах хэрэгсэлгүй хүрэх, мөн халдвартай хүний цэр, нус, цус, шүлсээр дамжин халдварлана.
Хэн өвдөж болох вэ?
Коронавирусын халдвараар нь хүүхэд, том хүн буюу бүх насны хүмүүс өвдөж болох ба дархлаа нь суларсан байх нь эрсдэл юм.
УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭЛТ БА ЭМЧИЛГЭЭ
Одоогоор Коронавирусын халдвараас сэргийлэх вакцин гараагүй байна.
КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН ДЭГДЭЛТИЙН ҮЕД:
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД
Өвчтөнийг үзэх явцад дараах шинж тэмдгүүд байгаа эсэхийг тодруулна.
Халууралт ба уушгины хатгалгаа болон амьсгалын замын цочмог шинж (эмнэлзүй болон рентгенээр) эсвэл шинж тэмдэг эхлэхээс өмнө 14 хоног дотор Арабын Peninsula, БНСУ эсвэл ойролцоо орноор аялсан эсэх,
Арабын Peninsula, БНСУ-ын ойролцоо орноор аялсанаас хойш 14 хоног дотор халуурах болон ханиад, хатгааны шинж тэмдэгтэй хүнтэй ойр холбоотой байсан эсэх,
Халууралт, хатгаа, ханиалгах, амьсгал давчдах шинжтэй, Коронавирусын онош батлагдсан өвчтэй хүнтэй ойр байсан(эрүүл мэндийн ажилтан, өрхийн гишүүд нь) ойролцоогоор хоёр метрийн дотор ойр байсан, эсвэл өрөөнд нь, орчинд нь удаан байсан бол бусдад халдвар тархаахаас сэргийлж бээлий, маск зүүх.
Арабын хойг болон хөрш улс орнууд
Бахрэйн, Ирак, Иран, Израиль, Баруун эрэг болон Газын, Жордан, Кувейт, Ливан, Оман, Катар, Саудын Араб, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Йемен бөгөөд мөн БНСУ бол халдвар гарсан орон юм.
ЭМЧИЛГЭЭ
Коронавирусын халдварын эсрэг тусгай эмчилгээ байхгүй. Ерөнхийдөө шинж тэмдгийн болон эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих тусламж, эмчилгээ багтана.
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Эрүүл мэндийг дэмжих зан үйл судлалын сектор