Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар Өргөө амаржих газрын дурангийн төвд эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын чиглэлээр 49 эмч, 5 сувилагч бэлтгэгдсэн байгаа бөгөөд үүнээс 14 эмч Франц, Австрали, Тайландад мэргэжил эзэмшсэн байна. Энэхүү Олон улсын хамтарсан сургалтаар  эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар эмэгтэйн анатомын нарийн бүтэц судас, мэдрэлийг ялгах, хэвлийн хөндийн зайг диссекци хийх, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын төвөгтэй оёдлыг тавих, зангидах техникт сургах, мэс заслын үед тохиолдох томоохон хүндрэлүүдийн үед яаралтай хийх үйлдэл, авах арга хэмжээний тактик боловсруулах,  эрхтэний анатомын бүтэц, мэдрэл, судас, зонхилох тохиолдох эмэгтэйчүүдийн мэс заслын эмгэгүүдийн дурангийн тусламжтайгаар хийлээ. Мөн энэ сургалт нь Монголд төдийгүй Дэлхийд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй аргазүйг ашиглаж хийснээрээ давуу юм.  Манай сургалтанд хот, хөдийгийн 25 эмч хамрагдсан бөгөөд эдгээр эмч нар нь эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэнээр онцлог байлаа

.