Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Түүнчлэн "Тэмбүүг устгая" үйл ажиллагааны хүрээнд нийгмийн сүлжээгээр дамжуулан залууст мэдлэг мэдээлэл өгөх үүднээс "УЛААН ТУУЗ" цахим хуудсаар зөвлөгөө мэдээлэл өгч эхлээд байна. Үүнээс гадна элэгний В, С вирусын эсрэг вакциныг өрхийн эмнэлгүүдээр хийдэг болсноос хойш мөн л энэ төрлийн үзлэг шинжилгээ, вакцинд хамрагдаж буй иргэдийн тоо эрс нэмэгджээ. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил үр дүнгээ өгч эхэлснийг энэхүү тоонууд харуулж байна.