Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд улс орнуудыг нэгэн зүгт анхаарлыг нь хандуулан, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагыг 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулж, 1950 оноос эхлэн уг өдрийг ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР хэмээн тэмдэглэж иржээ.

Энэ жил эрүүл мэндийн салбар дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болох Коронавирусийн халдвар COVID-19 цар тахалтай дэлхий даяараа хамтдаа тэмцэж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүн бүр вакциндаа хамрагдахыг уриалж байна.