Нийслэлийн Өргөө Амаржих Газар

✅Төрөх үеийн төрөлтийн хамтрагч бэлтгэх үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, практикт нутагшуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 02-03-ний өдрүүдэд төрөлтийн хамтрагч бэлтгэх сургалтыu ажлын байран дээр амжилттай зохион байгууллаа.
✅АШУ-ны доктор, профессор, МАУА-ийн гишүүн, академич, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Т.Эрхэмбаатар, АУ-ны доктор, Клиникийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга Р.Уранчимэг нар сургалтын нээлтийг хийж, сургалтад амжилт хүслээ.
✅Сургалтыг Япон Улсын Цукуба Их сургуулийн доктор, ассистент профессор Т.Ганчимэг, доктор, ассистент профессор Риэко.К.Ф, АШУҮИС -ийн Сувилахуйн сургуулийн Сувилахуйн Ухааны доктор, ЭБЭХСТ-ийн Эрхлэгч П.Цэцэгмаа, Анагаах Ухааны магистр, ахлах багш Я.Оюунбилэг, Анагаах Ухааны магистр, ахлах багш Х.Цэцэгсүрэн, туслах багш Амгалан Амаржих газар ТМЭ-ийн сургалтын арга зүйч, эх баригч Ч.Бадамханд туслах багш Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тасгийн арга зүйч, эх баригч А.Амарбаясгалан нар хамтран явууллаа.
✅Сургалтад Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төрөх, төрсний дараах тасгийн 8 туслах сувилагч нар суралцаж, байгууллагын анхны төрөлтийн хамтрагч нар боллоо.
✅Хамтран ажилласан багш нартаа талархал илэрхийлж, шинэ төрөлтийн хамтрагч нартаа ажлын амжилт хүсье.