Нийслэлийн Өргөө Амаржих Газар

КОВИДЫН ҮЕИЙН ХООЛЛОЛТ

Шингэний хэрэглээ:

  • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух

  • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:

  • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх

  • Транс тос хэрэглэхгүй байх

Мах, махан бүтээгдэхүүн:     

  • Халуун шөлтэй хоол идэх

  • Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх

  • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

  • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах

Жимс, хүнсний ногоо:

  • Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж      дархлаагаа дэмжих

Үр тарианы бүтээгдэхүүн:

  • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх

  • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх

  • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

  • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух

  • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ДЭМЖИХ АЛБА

ХООЛ ЗҮЙЧ: Б.ХИШИГДЭЛГЭР