Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2019.08.21-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Чанарын бодлого, зорилт, гүйцэтгэлийн үнэлгээ” сэдвээр НЭМГ-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал Өргөө амаржих газрын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

Сургалтаар: 1. Гүйцэтгэлийн үнэлгээний тухай ойлголт, ач холбогдол

2. Гүйцэтгэлийн үнэлгээний үе шат

3. Гүйцэтгэлийн үнэлгээний талаар хийсэн судалгааны талаар

4. Гүйцэтгэлийн үнэлгээний сайн туршлага  зэрэг 4 сэдвийг тусгаж сургалтыг явууллаа.