Нийслэлийн Өргөө Амаржих Газар

✅2019 оноос эхлэн жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгч, гэр бүл, асран хамгаалагчид чухал үүрэгтэйг онцолж, 2023 оны хувьд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг оролцуулья” сэдвийн хүрээнд “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсьё” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
✅Тус өдрийн зорилго нь, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, үйлчлүүлэгчид учирч болзошгүй хохирлыг бууруулах чиглэлээр олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, дэлхий нийтийн ойлголтыг сайжруулах бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгчдийн оролцоог дэмжин ажиллах нь тэдний аюулгүй байдал, сэтгэл ханамж, эмчилгээний үр дүнд ихээхэн нөлөөлдөг билээ.
✅Өргөө Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тус өдрөөр байгууллагын нийт 4 үүд, хаалган дээр иргэдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч болон тэдгээрийн ар гэрийн оролцоо ямар чухал талаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах 6 зорилтын хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллүүдийг өгөхийн сацуу үйлчлүүлэгчдийнхээ дуу хоолойг сонсож санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээллийг үйлчлүүлэгч ба тэдний ар гэрт өгч ажиллаа.