Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нүдний алимны бүрхүүлүүд түүний завсраар мөн шиллэг эдэд нүдийг тэжээдэг бичил судсууд гэмтэж цусны дүрст элементүүд гадагшилахыг нүдний цус харвалт гэнэ.
Жижигхэн цус хуралтууд нүдний алимны урд хэсэгт байвал энгийн нүдээр харах боломжтой.
Нүдний эвэрлэг болон түүний доорхи цус хуралтууд нь харьцангуй аюул багатай нүдний хараанд ямар нэгэн өөрчлөлт өгдөггүй дагалдах ямар нэгэн өвчингүй болон гэмтлээс шалтгаалаагүй бол цус хуралт нь хэд хоногийн дараа алгуур шимэгддэг. Харин нүдний алимны урд камер болон шиллэг эдэд цус хурсан бол аюултай. Хурсан цус нь нүдний оптик системийн тунгалаг байдлыг алдагдуулж нүдний хараа муутгадаг. Энэ үед нүдний өмнүүр юм торолзох нүдний хараа муудах бүдгэрэх сүүмэлзэх аливаа зүйл фокусгүй харагдах зовиур өгч болно.
Харин судасны өөрчлөлт, хямрал, тэжээлийн алдагдал, артерийн даралт ихсэлт, янз бүрийн үрэвсэлт эмгэгийн үед нүдний торлогт цус харвах нь элбэг.
ШАЛТГААН
1.Ихэвчлэн нүдний нэвт болон битүү гэмтэл. Нүдний алим гэмтэхэд түүний цусны судсууд гэмтэж цус судаснаас гадагшилснаас үүсдэг.
2. Гэнэт нүдний дотоод даралт ихсэх хүчтэй ханиах, найтаах, гэнэт бөөлжих, хүчтэй орилж хашгирах, төрөх болон өтгөн гаргах үед хүчтэй дүлэх үед
4. Чихрийн шижин, артерийн даралт ихсэх, судасны хана хатуурах- атеросклероз, судасны хананы үрэвсэлт өөрчлөлт өгдөг өвчин эмгэгийн үед нүдний судасны эмгэг өөрчлөлт болсноос.
5. Нүдний алимны хорт хавдруудын үед судас дарагдах буюу судасны хана гэмтэснээс
6. Нүдний үрэвсэлт өвчин солонгон бүрхүүл, нүдний торлог, эвэрлэгийн үрэвсэл болоход
7. Цусны бүлэгнэлтийн хямрал, алдагдал үүсгэдэг цусны өвчнүүдийн үед
8. Нүдний алиманд хийгдсэн мэс заслын үед
Эвэрлэг болон эвэрлэг доорхи цус хуралт
Нүдний эвэрлэг бүрхүүл нилдээ улайсан буюу нүдний алимны цагаан хэсэгт цусны толбо харагдана. Ийм цус хуралт нүдэндээ онц аюултай биш харин өөр бусад эмгэгийг илрүүлэх бусад өвчний үед үүсдэг.
Тийм учраас мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч бусад өөр бие эрхтний эмгэг байгаа эсэхийг тодруулна. Эвэрлэг бүрхүүлийн доорхи цус хуралт нь нүдний эвэрлэгийн үрэвсэл нүд хуурайших болон бусад харааны системийн өвчнүүдтэй андуурагдахааргүй эрс тод мэдэгдэнэ. Харин ямар эмгэгийн үед илрэх нулимс гоожих, аргах, нүдэнд гадны биет байгаа мэт мэдрэмж төрөх зэрэг зовиур илэрч болно.
Энэ цус хуралт нь ямар нэгэн өөр эмгэг мэдрэмж төрүүлдэггүй. Харин гэмтэл бэртэл нүдний битүү гэмтлийн үед өвдөх зовиур элбэг.
ГИФЕМА
Солонгон бүрхүүл болон эвэрлэг бүрхүүл хоёрын хооронд орших зай буюу нүдний урд хөндийд үүссэн цус хуралтыг гифема гэнэ. Гэмтэл болон солонгон бүрхүүлийн үрэвслээс гол төлөв үүсдэг. Хоёрдогч глауком үүсгэх эвэрлэгийг цусаар байнга дэвтээснээр хараа муудуулж болдог. Биомикроскопоор оношлоно. Эмчлэхдээ цус тогтоох шимэгдүүлэх судас бэхжүүлэх эм бэлдмэлийг хэрэглэнэ. Мөн солонгон бүрхүүлийн үрэвслээс шалтгаалсан бол антибиотек кортикостериодын бэлдмэл хэрэглэнэ. Хүнд үед эвэрлэгт зүслэг хийж цусыг өмнөд камераас соруулж авна.
ГЕМОФТАЛЬМ
Торлогийн төв артерийн судасны цусны эргэлтийн хурц хямралаас судасны тромбоз эмболи атеросклероз чихрийн шижингийн судасны өөрчлөлт зэргээс болон торлогийн гэмтэл ховхролын үед нүдний шиллэг эдэд цус харвалт үүсдэг. Ихэвчлэн настай хүмүүст элбэг. Энэ үед
-хараа муудах
-хөвсөн утаслаг, хар толбо, эрээлжсэн аалз шиг дүрс харааны талбайд ажиглагдана.
-нүд харанхуйлна дурандах үед нүдний ёроолын рефлекс арилна.
Энэ эмгэгийн үед нүдний шиллэг эдэд бүтцийн өөрчлөлт хатуурал үүсэхээс гадна хараа эрс мууддаг.хэрэв торлогт бүтцийн өөрчлөлтгүй бол витрэктоми буюу шиллэг эдийг авах мэс заслын эмчилгээ хийдэг.
ТОРЛОГИЙН ЦУС ХАРВАЛТ
Энэ эмгэг нь эрхтэн системийн өвчнүүд чихрийн шижин артерийн даралт ихсэх судасны хатуурал зэргийн үед тохиолдоно. Хараа муудах нүд харанхуйлах нүдэнд хар цагаан толбууд харагдах шинж гарна. Шууд болон шууд бус дурангаар оношлоно. Нүдний ёроолд торлог болон судасны бүрхүүлд цус харвалт тодорхойлогдоно. Флюоресцентны ангиографи хийж оношлоно. Бага хэмжээний цус харвалт нь аюулгүй эмэн эмчилгээгээр үндсэн эмчилгээг давхар хийхэд шимэгдэнэ. Их хэмжээний цус харвалт байвал лазераар түлж цус тогтоодог. Ялангуяа чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэгийн үед үр дүн маш сайн.
Төрсний дараа хамгийн элбэг тохиолддог эмгэг бол нүдний эвэрлэг бүрхүүл дор цус харвалт юм. Үүний үндсэн шалтгаан нь эхийн буруу дүлэх мөн хэт хүчтэй дүлэлт юм. Төрөлтийн үеүдийг 3 хуваана. 1-р үе гэдэг нь умайн жигд базлалт эхэлснээс умайн хүзүү бүрэн нээгдэх үе. 2-р үе гэдэг дүлэлтийн үе буюу умайн хүзүү бүрэн нээгдэснээс хүүхэд төрөх үе. 3-р үе нь ихэс гарах үе юм. Нүдний эвэрлэг бүрхүүл эвэрлэгийн дор цус харвах нь 2-р үед тохиолдоно. Гол нь эх буруу дүлэх амьсгалаа буруу хувиарласнаас тархины дотоод даралт нэмэгдэж бичил судасны хана гэмтэж цус харвалт үүсдэг. Цус харвалт тухайн үед үүсээд нүд бага зэрэг улаан байснаа цусны дүрст элемент гадагшилаад 3-12 цагийн дараа тодорч болно. Гол шинж нь илт мэдэгдэхүйц нүд улайж нүдний склерт жижигхэн толбот цус хуралтын голомт харагдана. Хараанд өөрчлөлт өгөхгүй, харах талбайд элдэв зүйл харагдахгүй! Гол төлөв зовиургүй гагцхүү эмнэл зүй нь нүдний склер улаан харагдана.
Өвдөх аргах зовиур илрэхгүй! Аяндаа 7-14 хоногтоо алгуур арилна. Гол эмчилгээ нь өдөрт 3 удаа өглөө өдөр оройд 10 минутын хугацаатай хүйтэн жин тавьж болно. Ямарч үлдэцгүй эдгэнэ. Дээр дурдсан гемофтальм, гифема, нүдний торлогийн цус алдалт төрөх үед барагтай бол тохиолдохгүй! Харин чихрийн шижингийн судасны хямрал ретинопати, артерийн даралт ихсэх эмгэгтэй, атеросклероз, цус бүлэгнэлтийн хямралтай эхчүүдэд үүсч болох талтай! Ийм үед дүлэлтээс чөлөөлөх мөн зөв дүлүүлэх амьсгалын хувиарлалт дүлэх хүчний чиглэл зөв зохицуулах шаардлагатай!