Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2019.06.27-ны өдөр 2019 оныг НЭМГ-аас Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд НӨАГ-ын Сувилахуйн албанаас санаачлан эх нярайн эмийн эмчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор нэн шаардлагатай тарианы шахуургын төслийг бичиж “Дэзэрэт” олон улсын байгууллага, “Грийн Гэйт” интернэйшнл компанитай хамтран ажиллаж, тус амаржих газрын удирдлагатай “Төслийн гэрээ” байгуулж 5 ширхэг тарианы автомат шахуурга /Syringe pump/ хандивлалаа.
Нийслэлийн Өргөө амаржих газрын сувилахуйн алба болон “Дэзэрэт” олон улсын байгууллага, “Грийн Гэйт” интернэйшнл компаний хамт олонд баярлаж талархаснаа илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.