Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2019.08.29-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу "ХӨХӨӨ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?, ХӨХӨӨР ХООЛЛОЛТ, ХӨХНИЙ АСАРГАА, СУВИЛГАА” сэдвээр эх баригч Баасандулам, сувилагч А.Сауле сургалт явууллаа.
Тус сургалтанд 15 жирэмсэн ээж, түүний гэр бүлийнхэн хамрагдав.