Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу 2019.11.28-ны өдөр "ТӨРӨХ ҮЕИЙН ӨВДӨЛТ НАМДААХ АМАРЧ ТАЙВШРАХ АРГУУД, БАЙРЛАЛ” сэдвээр Өргөө амаржих газрын эх баригч Б.Очгэрэл явууллаа. Тус сургалтанд 12 жирэмсэн ээж, түүний гэр бүлийнхэн хамрагдав. Дараагын сургалт 2019.12.06-ны өдөр Өргөө амаржих газрын хурлын А зааланд 10:00 цагт “ТӨРСНИЙ ДАРААХ ЭХИЙН АСАРГАА СУВИЛГАА, АЮУЛТАЙ ШИНЖҮҮД” сэдвээр орох болно.