Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нярайн тасагт 35 хоног эмчлүүлээд гарч байна. Энэхүү хугацаанд хүүд минь бүх хүчин чадлаараа эмчилгээ хийж, эх нялхасаас хэрэгтэй эмч дуудаж үзүүлж, шаардлагатай эм тариаг таслахгүй хийж, уян зүү тавих судас олдохгүй байхад төвийн венийн судас тавиулж чин сэтгэлээсээ хандаж байсан Х.Урам эмчдээ маш их баярлалаа. Таны ачаар бид хоёр маш хүнд ирсэн ч эрүүл саруул болж хурдан ч эдгэрлээ. Мөн миний хүүгээс нугасны усны шинжилгээ авч, компьютр томографикт харуулж өгсөн Эрдэнэчимэг эмчдээ баярлалаа. Өөрийн ажлаас гадна сувилагчийн ажлыг давхар хийж хамгийн завгүй байдаг арга зүйч О.Туяацэцэгт баярлалаа.

Яг л ажлын төлөө төрсөн юм шиг ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хурдан шаламгай хүүтэй минь аягүй их ярилцдаг сувилагч Өлзийсайхан эмчдээ баярлалаа. Бас бид хоёроос болоод ээлжийн амралтаа авч чадахгүй байсанд уучлаарай. Таны хэлснээр бид хоёрыг сайхан болгочихоод амарна гэсэн амлалтандаа хүрсэнд баярлалаа. Энэ сайхан хамт олноос хамгийн хөөрхөн ааштай, сэтгэлээрээ эерэг энеригтэй хөөрхөн Баасансүрэн сувилагч эгчдээ баярлалаа. Та минь миний хүүг усанд оруулж надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж урам хайрладаг байсан Баасансүрэн сувилагч тэгмээр байна гэхэд уриалгахан хүлээж авдаг, болдог бол таныг гэрлүүгээ аваад явжихмаар байна. Үр ач нарт тань ямар мундаг ээжтэй, эмээтэй юм бэ гэж цагаахан атаархдаг байлаа. Залуухан ч гэсэн ажилдаа туршлагатай, тайван, намбалаг, хөдөлмөрч Дулам сувилагчдаа баярлалаа. Хүүд минь уян зүү тавьж өгч байсан сувилагч нартаа талархая.

Цэвэр цэмцгэр байдлыг дээд цэгт нь хангадаг, өрөөний булан тохой бүрийг цэвэрлэж, хоол цайг минь зөөж зогсоо зайгүй ажилдаг асрагч эмч нар болон Одноо, Цэцгээ, Ганаа эгч нартаа баярлалаа. Та хэдийнхээ ажлыг үнэлээд баршгүй. Ямар мундаг сэтгэлээсээ цэвэрлэгээ хийдэг юм бэ.

Энэхүү хугацаанд миний хүүд бүх хүчин чадлаараа эмчилгээ хийсэн нярайн тасгийн бүх хамт олондоо баярлалаа. Та бүхний хийсэн энэ их буян буцаад будаа шиг арвижихын ерөөл өргөе.

Гүнээ талархал илэрхийлсэн

П. Түшигбуянгийн ээж Д. Адьяабаяр