Нийслэлийн Өргөө Амаржих Газар

 2017.11.27-ны өдөр Өргөн нэвтрүүлгийн ТВ-9 телевиз, өдөр тутмын Зууны мэдээ сонин хамтран энэ цагийн эгэл баатруудыг тодруулдаг сайхан уламжлалтай. Өнөөгийн нийгэмд бусдын төлөө сайн үйлс бүтээж явдаг, бусдад цагаан сэтгэлээр хариу нэхэлгүй тусалдаг 21 эгэл баатрыг шалгаруулсан юм. Энэ удаад “ТВ-9” телевизийн хаягаар 1452 хуудас материалыг хавсаргасан гэрэл зураг, есөн ширхэг CD бичлэг ирснийг МУСГЗ, зохиолч, сэтгүүлч, доктор Т.Баасансүрэн, МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Г.Жамъяан, МУСГЗ, доктор Б.Пүрэвдаш, “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүсэн юм. Ийнхүү 21 хүнээс шилдэг 6 хүн “Энэ цагийн эгэл баатар-2017” батламж, энгэрийн тэмдэг, нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсны нэг нь НӨАГ-ын нярайн сувилагч М.Баасанхүү юм. НӨАГ-ын нийт хамт олноос талархал илэрхийлж цаашдынх нь сүүн цагаан үйлс нь улам бадарч байх болтугай.