Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нөхөн үржихүйн эрх гэдэг нь хувь хүн гэр бүлийн хосууд хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэхийн сацуу нөхөн үржихүйн талаар мэдлэг эзэмших, мэдээлэл авах, хүссэн үедээ жирэмсэлж төрөх, нөхөн үржихүйн хамгийн сайн, чанартай тусламж, үйлчилгээг авах эрхтэй байхыг хэлнэ.
НҮЭМ-ийн бүрэлдхүүн хэсгүүдэд:
-эсэн мэнд амаржихуй
-эх, хүүхдийн эрүүл мэнд
-гэр бүл төлөвлөлт
-үр хөндөлт
-үргүйдэл
-өсвөр үеийн НҮЭМ
-БЗХӨ\ХДХВ
-эрэгтэйчүүд ба хүйсийн асуудал  багтана.
Гэр бүл төлөвлөлт нь өөрийн эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, амьдралын байдалд тохируулан хүссэн цагтаа жирэмсэлж, эрүүл саруул хүүхэд төрүүлэх, төрөлт хоорондын зайг зөв зохицуулах, тохиромжтой насандаа жирэмслэнэ гэсэн үг юм.
Гэр бүлээ төлөвлөснөөр зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэнд төдийгүй гэр бүлийнхний эрүүл мэндийг хамгаална.
Гэр бүл төлөвлөлт нь:
–    Төрөлт хоорондын зай 2-3 жил байх,
–    Нэг гэр бүл 3-4 хүүхэдтэй байх,
–    18-аас өмнөх болон 35 наснаас хойших төрөлтийг хязгаарлах,
–    Анхны хүүхдийг 19-25 насны хооронд төрүүлэх нь зүйтэй юм.
–    Эмэгтэй хүний хүүхэд төрүүлэх тохиромжтой нас нь 22-40
–    Эрэгтэй хүний эцэг болох тохиромжтой нас нь 22-45 байдаг байна.
–    Эрт гэрлэх нь  нийгмийн хийгээд биеийн талаас зохимжгүй юм, нялхаараа төрүүлсэн үр амьдрах чадвар суугаагүй байдаг гэдгийг тогтоожээ.
–    Бага насанд хүүхэд төрүүлэхэд жирэмсний хугацаанд элдэв хүндрэл гарах нь цөөнгүй.
–    Эрт гэрлэснээс бэлгийн үйл ажиллагаа эрт харьж, цагаас өмнө өтөлдөг.
–    Хүний хувийн онцлог, амьдралын нөхцөлөөс эрт гэрлэж болох авч эрт гэрлэх нь бие сэтгэл төлөвшин тогтоход муугаар нөлөөлдөг.
–    28-30 насанд анхныхаа хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний бие махбодид насны дагуу өөрчлөлт гарснаас янз бүрийн хүндрэл өгдөг.
–    Хэтэрхий оройтож гэрлэх нь үр удамд муу нөлөөтэй.
–    50-иас дээш насны эрэгтэй, 40 өнгөрсөн насны эмэгтэйгээс төрсөн хүүхэд зүрх, мэдрэлийн төрөлхийн согог, бусад ерөнхий гажигтай төрдөг нь ажиглагджээ.
–    Ойрын төрөл хүмүүс гэрлэвэл сэтгэц-мэдрэлийн хүнд өвчтэй хүүхэд төрнө. Үүнээс гадна эдгээр хүмүүс ихэнхдээ үргүй болдог байна.
ГБТ-ийн сэтгэл зүйн зарим асуудал:
–    Гэр бүлд эрүүл саруул, соёлч боловсон хамтын сэтгэл зүй бүрэлдэн тогтсоноор л үр хүүхдийг эсэн мэнд өсгөн хүмүүжүүлж чадна.
–    Эцэг эхчүүд үр хүүхэддээ гэр бүлийн үүрэг роль, харилцаа, хариулага, оршин тогтнох үндэслэл, төлөвлөлт зэргийн ач холбогдлыг ойлгуулах явдал гэр бүлийг өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэхэд чухал үүрэгтэй.


–    Эцэг эх асран хамгаалагчид эр эмийн болон бэлгийн харьцааны тухай асуултанд чөлөөтэй хариулах боломжийг цаг ямагт эрж хайх нь өнөөдрийн гэр бүл төлөвлөлтөнд асар их ач холбогдлыг өгнө.
–    Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл нилээд залуужиж байгаа нь:
1.    Хүн амын өсөлтийг хурд.
2.    Эр эмийн хоорондын харилцаа урьд өмнөхөөс соёлтой болсон.
3.    Өсвөр үеийнхний бэлгийн бойжилт урагшилсан.
Гэр бүл амгалан тайван бол нийгэм төлөвшиж, аюулгүй, сонирхолтой амьдралын үндэс тавигдана.
Охид хөвгүүдийн боловсрол, хүмүүжил, хөдөлмөрийн тэгш бус байдал хэтэрч, гэрлэлт оройтох, эсвэл хэт эрт гэрлэх, эцэггүй хүүхэд олшрох, БЗХӨ ихсэх, гэр бүл салалт өсөх зэрэг олон асуудлууд газар авч байгаа.