Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Өдөрлөгөөр оны шилдэг уншигчаа шалгаруулсан ба идэвхитэн уншигчаар угаалга ариутгалын хэсгийн С.Алтанцэцэг шалгарч өргөмжлөл, номоор шагнагдав. Мөн Эх баригч, сувилагч нарын өдрөөр байгууллагын аврагаар шалгарсан шилдэг 6 эх баригч, сувилагчийн зургийг нөхөрсөг шог зургаар зурж хамт олондоо танилцуулсан нь эмч, эмнэлгийн ажилчдад ихээхэн таалагдсан юм.Тус өдөрлөгт Яруу найрагч Б.Болорцэрэн өөрийн шүлгүүдээс уншиж, СУИС-ийн төгсөх курсын оюутан Ц.Эрдэнэцогт, мөн Нярайн тасгийн асрагч Я.Сайнзаяа нар ая дууны эгшигэн цэнхэр хадаг өргөж нэгэн сайхан оюунлаг гэгээлэг өдрийг хамтдаа хамтдаа өнгөрүүллээ.
Зохион байгуулсан НӨАГ-ын Номын санч П.Бат-Оюун, захиргаа удирдлагын хамт олондоо талархал илэрхийлье.       

 Номын цагаан буян дэлгэрэх болтугай..