Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Дээрх аяны хүрээнд Угтах, Мэндлэх, Өөрийгөө танилцуулах, Дүрэмт хувцас өмсөж, Энгэрийн тэмдэг зүүх, Хийж буй үйлдлээ тайлбарлах, Мэдээлэл зөвлөгөө өгөх, Анхааралтай сонсох, Асуудлыг шийдвэрлэн түргэн шуурхай үйлчлэх, Талархал илэрхийлж үдэх соёлыг хэвшүүлэхээр зорин ажиллаж байна.

  • Томуу томуу төст өвчний улмаас ноцтой байдлаар хүндэрч ирсэн 3 жирэмсэн эхэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлснээр эхийн биеийн байдал хэвийн сайжирч байна. 1 эхийг 3 дахь шатлалийн эмнэлэгт шилжүүлэв.
  • Томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй үйлчлүүлэгчдийг тусгаарлан эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
  • Нийт хэвтэн эмчлүүлж буй болон хүлээн авах амбулаториор үйлчлүүлж байгаа  үйлчлүүлэгчдэд маск зүүхийг зөвлөж байна.
  • Жирэмсний эмгэг эмчлэх тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эхчүүдэд томуу томуу төст өвчний талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт тасралтгүй хийгдэж, тараах материал, гарын авлага тарааж байна.
  • Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан  таниулах, иргэд, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  дэмжлэг үзүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулиар Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчидад  2019 оны 01 дугаар сарын 10-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Суүхбаатар дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль Цаазын ахлах зөвлөх Б.Цэцэгмаа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.Соёлсайхан нар хүргэлээ. Сургалтанд нийт 135 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдаж хуулийн талаарх мэдлэгээ дээшлүүллээ.