Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Ургийн монитор нь ургийн зүрхний цохилтыг хянаж, бүтэлтийг эрт оношлох энгийн ажиллагаатай төхөөрөмж бөгөөд уг төхөөрөмжийн тусламжтайгаар ургийн зүрхний цохилтын өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай тохиолдолд төрөлтийн товыг өөрчлөн эх хүүхдийн эсэн мэнд амаржих нөхцөлийг бүрдүүлдэг нэн чухал аппарат юм.

Орчин үеийн техник технологийн эрин зуунд Монголын үрс эндэлгүй эсэн мэнд мэндэлж, өглөө бүрийг эх орон минь шинэ нялхасын дуугаар угтаж, ирээдүйн төлөө эрдэм мэдлэгээ дайчлан ажилладаг эмч мэргэжилтнүүдийн гэгээн үйлс өөдлөн батжих болтугай.