Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2019 оны 4-р сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” ӨЭМТ буюу алслагдсан бүс нутгийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зөвлөгөө сургалт, үзлэг,оношлогоо эмчилгээ хийлээ.Үзлэгээр НӨАГ-ийн нийт 7 эмч сувилагчийн баг хамт олон ажилласн бөгөөд “Нэмүүлэн” ӨЭМТ-ийн эмч сувилагч болон БЗД-ийн эрүүл мэндийн төвийн ДБЗДХ-ийн кабинетийн эрхлэгч болон НЭМО дарга нар хамтран үйл ажиллагаанд оролцлоо. Нийт 74 эмэгтэйчүүдэд үзлэг оношлогоо хийснээс 16 тэмбүү өвчин болон бусад бэлгийн замын халдварт өвчнийг оношлосон бөгөөд хэт авиан оношлогоогоор уйланхай, хоргүй хавдар өвчнүүдийг оношлож эмчилгээнд хамрууллаа.Үзлэгт шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүд БЗХӨ-ний талаарх ойлголтийг авч өөрсдийн эрүүл мэндэд анхаарах ёстойг ойлгож эерэг хандлагыг авч чадсанаараа ач холбогдолтой байлаа.

Сургалт, хурал, зөвлөгөөн.

  • Journal club-ын хүрээнд “Олон урагтай жирэмсэн” сэдвээр мэдээлэл, case хэлэлцүүлсэн
  • ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ээлжит сургалт 2019.04.02 өдөр зохион байгуулагдлаа. Сургалтыг төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Б.Хандмаа эмч зохион байгуулав. Сургалтанд НӨАГ-ийн нийт 160 нь эх баригч, сувилагч, инженер техник болон хангамж үйлчилгээний ажилчид хамрагдсан.
  • Сувилахуйн албанаас зохион байгуулагддаг жирэмсэн эхчүүдэд зориулсан хуваарьт сургалтын дагуу “ Төрөх үеийн өвдөлт намдаах амарч тайвшрах аргууд, байрлал” сэдэвт сургалт 2019.04.04-ний өдөр зохион байгуулагдлаа. Сургалтыг эх баригч Шинэцэцэг болон эх барихын арга зүйч Д.Уламбаяр нар зохион байгууллаа. Сургалтанд нийт 12 жирэмсэн эхчүүд хамрагдсан. Тус сургалт нь бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдах бөгөөд дараагийн сургалт 2019.04.18-ний өдрийн 10:00 НӨАГ-ийн А зааланд  “Цус багадалтаас хэрхэн сэргийлэх вэ” сэдвээр зохион байгуулагдана.

Хяналт, шалгалт.

Чанарын алба, ХСХА хамтран: Мэс заслын өрөөний халдвар хамгаалалын чиглэлээр хяналт хийж байна.

Бусад.

  • Өргөө амаржих газар нь “Инээдмийн” баярыг тохиолдуулан 2019.04.01-ний өдөр зохиолч уншигчийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд урилгаар Монгол улсын Ардын аман зохиолч Болор цомын эзэн яруу найрагч Тангадын Галсан болон Монгол улсын гавъяат жүжигчин Жанчигийн Уранчимэг нар хүрэлцэн ирсэн. Уулзалтаар Т.Галсан гуайн зохиол бүтээл амьдралынхаа түүхэн замналын талаар сонирхолтой зүйлсийг ярилцаж мэдлэг оюун болооод сэтгэлийн их баяр баяслыг өгсөн сайхан уулзалт болж өнгөрлөө.