Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Залилах гэмт хэрэг жил бүр өсч, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж, хор уршиг, хохирол нь нэмэгдэж,  нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг судлахад нийтийн цахим сүлжээ ашиглах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга, гэрээ, хэлцлээр халхавчлан залилах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байгаа болно.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний асуудал нь нийгэмд түгээмэл үйлдэгдэж байгаа үйлдлийн аргыг иргэдэд мэдээлэх, таниулах, залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдлийг бий болгох, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирно гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм.

Иймд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээг  дэмжин, хамтран ажиллах, өгч байгаа мэдээ, мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэн ажиллахыг хүсье.