Нийслэлийн Өргөө Амаржих Газар

НӨАГ-ын эх баригч нар жил бүр болдог ОУ-ын эх баригч нарын өдрөөрөө баярлаж цэнгэх бус бяцхан үрсийнхээ эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөлийг нь багахан ч болов сайжруулах хүсэлтэйгээр мөнгө цуглуулж тус цэцэрлэгийн гадна 3, дотор 8 өрөөг иж бүрэн камержуулж амаржих газрын ажилчдаас цуглуулсан хувцас, тоглоом, үлгэрийн ном, бичиг хэргийн зүйлс, нийт хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Мөн уг арга хэмжээний хүрээнд “Цэвэр гар” гар угаалтын сургалтыг цэцэрлэгийн багачууддаа орлоо.
Тус цэцэрлэгийг Канадын сан болон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийснээр цэцэрлэгийг байгуулжээ. Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооний бидний мэддэг Улаанчулуутын хогийн цэг орчимд амьдардаг 2,5 насны зорилтот бүлгийн иргэдийн 148 хүүхэд, багачуудыг авч хамруулсан байна. Ингэснээр хогийн цэг түшиглэн амьдралаа залгуулдаг иргэдийн бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож, нийгэмшүүлэх боломж бүрдэж байгааг мөн энэ сайхан өдөр НӨАГ-ын Эх баригч, хүйн ээж нар маань манай цэцэрлэгийг сонгоод бидэнд маш их хэрэгтэй байгаа хүүхддүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч, хүмүүжих бололцоог хангаж өгч байгаад бид бүгд туйлын их баярлаж талархаж байна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Одсүрэн хэлсэн юм. 
Хүүхдийн инээд шуугисан энэ сайхан өргөөний багш, сурган хүмүүжүүлэгч нар нь хүртэл гэгээн сайхан хүмүүс байдаг юм байна.
Бяцхан үрс нь эрүүл энх, аз жаргалтай, эрдэм мэдлэгтэй өсөн торних болтугай. Монголын үрс маш олон болтугай.
Нэгдэж чадвал юуг ч хийж чаддагыг харуулсан Нийслэлийн Өргөө амаржих газрын эх баригч нартаа бас дахин талархал илэрхийлье.