Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Мансууруулах бодисийн хүний биед үзүүлэх хор хөнөөл

Мансууруулах бодис нь төв мэдрэлийн системд хамгийн олон янзын хортой нөлөө үзүүлдэг бодис юм.

Донтох зуршил
Мансууруулах бодисонд донтсон хүн бодисондоо дасч, үгүйлэн, хэрэглэхгүй бол бүх бие нь янгинан өвдөх тул бодисоо олж хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Ингэж хүний сэтгэц болон биед хортой нөлөө үзүүлдэг. Нойргүйтэн донгио болно.

Нүдний болор цайх
Хэдий чинээ их хэрэглэнэ, төдий чинээ нүдний хүүхэн хараа томорч, нүдний болор цайж сохрох аюултай.

Арьсны гэмтэл
Тарихад судас гэмтэнэ. Тариурын зүүгээр арьс олон газар хатгагдан урагдан гэмтэнэ. Хурууны арьс, хумс хөхөрч, цайж, өнгө алдан хуурайшина. Судас хагарах, халуурах, чичрэх явдал гарна. Тариагаар хийвэл ДОХ, шархлаа болно.

Элэгний өвчин
Элэг үрэвсэж өвчилнө. Элэгний хорт хавдар үүснэ. Элэгний В, С гипатит болно.

Амьсгалын замын өвчин
Уушигны хорт хавдар өвчинд илүү нэрвэгдэнэ. Уушигны үйл ажиллагааг муутган, уушигны багтраа өвчнөөр амархан өвчилж, амьсгал боогдуулна.

Бусад гэмтэл
Өсвөр насныханы өсөлт зогсоно. Эрэгтэй хүн байнга хэрэглэвэл элэгний ажиллагаа алдагдаж, үрийн шингэн багасна. Эмэгтэй хүн хэрэглэвэл дуу нь бүдүүрч, хөх нь жижгэрдэг.

Наслах хугацаа
Хэрэглэж эхэлсэн үөэс 7-10 жил, эсвэл 6-8 сар насалсан нь ч байдаг.

Мансууруулах бодисын хараат байдал


Та мансууруулах бодис хэрэглэснээрээ зөвхөн өөрийгөө хараат байдалд оруулаад зогсохгүй, ойр дотныхон, хайртай хүнээ ч дам хараат байдалд оруулдаг.

Мансууруулах бодисыг хэрэглэснээр хараат байдалд орж, мансуурах өвчин үүснэ.

Сэтгэл зүйн хараат байдал
Мансууруулах бодисын хороор сэтгэлийн тэнцвэрээ олох хүсэл бий болж, уг бодисын үйлчилгээг ахин дахин мэдрэхийг эрмэлзсэнээр илэрдэг.

Бие махбодын хараат байдал
Хүний биө мансууруулах бодисгүйгээр хэвийн байж чадахаа байгаад уг бодис л байхгүй бол оршин тогтнох боломжгүй мэт сэтгэгдэл төрөн бие махбодь мансууруулах бодисыг нэхэж үгүйлэх байдал юм.

Дам хараат байдал
Та мансууруулах бодис хэрэглэснээрээ зөвхөн өөрийгөө хараат байдалд оруулаад зогсохгүй, ойр дотныхон, хайртай хүнээ ч дам хараат байдалд оруулдаг.

Дам хараат байдалд орсноор

Гэр бүлийн амьдралын хэмнэл алдагдана

Бие биөнээ байнга зэмлэн буруушаасан харьцаа үүснэ

Ажил алба, хүсэл сонирхолоос нь татгалзуулна

Санхүүгийн байнгын бэрхшээл хямралтай тулгарна.