Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Коронавируст "Ковид-19" халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.

Мөн шинжилгээний төвүүд зөвхөн цахимаар олгосон цагийн дагуу харъяалал харгалзахгүй үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: НЭМГ