Нийслэлийн Өргөө Амаржих Газар

- НӨАГ-ын Эмэгтэйчүүдийн тасагт 2017 оноос хөхний болон умайн хүзүүний үзлэгийн кабинет  (онкогинекологийн кабинет) ажиллуулж байна.

- Тус амаржих газарт эмэгтэйчүүдийн кольпоскопийн шинжилгээг 2013 онд, хөхний үзлэгийг 2017 онд практикт нэвтрүүлсэн.

- Эмэгтэйчүүдийн тасгийн эмч нар Франц, Австрали улсуудын эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж нийт 3 эмчийг тус орнуудад хөхний эмгэг, хөхний мэргэжил дээшлүүлж сургасан.

- Эмэгтэйчүүдийн хорт хавдрын дунд хөх болон умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн тавилан их сайн байдаг ба өвчнөөс бүрэн ангижрах боломжтой.

 

- Манай кабинетад эмэгтэйчүүдэд хөхний үзлэг хийн удамзүйн зөвлөгөө болон хөхөө өөрөө шалгах арга барилыг гардан зааж өгдөг бөгөөд маммограмын зурагт дүгнэлт өгөн хөхний хэт авиан шинжилгээ хийж байна. Мөн умайн хүзүүнээс эсийн шинжилгээ авч кольпоскопийн аппаратыг ашиглан умайн хүзүүг дурандаж хавдрын урьдал өвчинг илрүүлэн эмчлэх боломжтой байна.