Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021.02.11- 02.18-ний өдрүүдэд Өргөө амаржих газраас дотоод зохион байгуулалтыг хийж Хотын түргэн тусламжийн төвийн ачааллыг бага ч болов бууруулах үүднээс зөвлөгөө аваад буцаж байгаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарч байгаа 52 эхийг амаржих газрын түргэн тусламжийн авто машинаар гэрт нь хүргэж өгч ажилласан байна.

Ээж нарыг аюулгүй түргэн шуурхай гэрт нь хүргэсэн амаржих газрын түргэн тусламжийн жолооч Ч.Одгариг, Х.Даваадорж нартаа талархал илэрхийлье.