Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2021.02.26-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Клиникийн профессор, Тэргүүлэх зэрэгтэй эмч М.Эрдэнэбаатар Төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнагдлаа.

Эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулж ажилладаг  М.Эрдэнэбаатар эмчдээ  цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.