Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2021.05.21-ний өдөр МУСГЗ, Германы Ерөнхийлөгчийн загалмай хас одонт, зохиолч Чинагийн Галсангийн  “Чинагийн Галсан Сан” мод үржүүлгийн газраас Нийслэлийн Өргөө амаржих газрын цэцэрлэгт талбайд Хайлаас модны 300 ширхэг суулгацыг хандивлалаа.

Цэвэр агаар, ногоон орчин бүрдүүлэх үйлсэд хувь нэмэрээ оруулж хамтран ажилласан “Чинагийн Галсан Сан” мод үржүүлгийн газрын хамт олонд баярлаж талархаснаа илэрхийлж  цаашдын ажил үйлсэд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Амаржих газрын маань цэцэрлэгт талбайд та бүхний сэтгэлийн бэлэг Хайлаас моднууд ногоон орчныг  бүрдүүлж тун удахгүй чимэглэн ургах болно.

Мөн байгууллагын гадна талбайн ногоон орчныг нэмэгдүүлэх, мод тарих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Өргөө амаржих газрын Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн орлогч дарга Д.Ундрал танд талархал илэрхийлье. “НОГООН ОРЧИН БИДНИЙ ИРЭЭДҮЙ”