Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2021.06.10-ны өдөр Эх нялхсын эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл  Төрийн дээд одон медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны жуух бичгээр шагнагдлаа.

Шагнагдсан:

Л.Цэрмаа - эх баригч, бага эмч -  “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”

Г.Оюунтунгалаг - Лабораторийн техникч -  ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ

Н.Түмэндэлгэр - Туслах сувилагч - “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” Б.Эрдэнэчимэг – Халдваргүйтэлийн ариутгагч - “НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”

Т.Ганжигүүр - Дүрс оношлогооны эмч - “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ”

Ж.Мөнхтогтох - Эмнэлзүйн эмгэг судлын эмч, нян судлаач – “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ”

Б.Цэрэнбадам - Асрагч - “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧГЭЭР” тус тус шагнууллаа.

Шагнал авсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэндээ баяр хүргэж  цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Онцлох:

1978-2013 он хүртэл ажиллаж, гавьяаныхаа амралтанд суусан ахмад ажилтан эх баригч, бага эмч Л.Цэрмааг эх, нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд тасралтгүй 33 жил ажиллахдаа идэвх зүтгэл, оюун ухаан, авьяас чадвараа дайчлан, хоёргүй сэтгэлээр зүтгэн, өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр манлайлан ажилласныг үнэлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсаныг алдаршуулж байна.