Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Та өөрт хэрэггүй болсон, хаях гэхээр хэрэгтэй хүнд нь өгчихмөөр санагдаад байдаг эд зүйлс, ном сэтгүүл, гутал хувцас, цахилгаан бараа, хүүхдийн тоглоом гээд бүхий л эд зүйлсээ "Өгөөмөр өдөр" арга хэмжээний үеэр бусдадаа хуваалцаж идэвхитэй оролцоорой.

#uguumurcity хаштаг ашиглан байршил хаягаа бичсэнээр бид танаас очоод авах болно оо. Мөн та бусдадаа уриалж давалгаалаарай.
“Өгөөмөр өдөр” арга хэмжээ 2021 оны 6 дугаар сарын 18-наас 27-ны хооронд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулагдана.
Хэрвээ та Өгөөмөр машинд эд зүйлсээ өгч амжихгүй бол өөрийн хорооны байранд хүргэж өгөөрэй.