Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Өргөө Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь Франц улстай 20 гаруй жилийн хугацаанд хамтын ажиллагааны түүхийг бүтээж ирсэн бөгөөд энэ удаад Франц улсын хүндэт зочид болох Christophe de Contenson -Аллер мужийн ИТХ Тэргүүн, Véronique Hérupé-Аллер мужийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн болон Fabrice dubusset- Виши хотын Театрын дарга нарыг Өргөө Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-ийн захирал Г.Баттулга, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Наранцацралт болон Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал нар талархалтайгаар хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны талаарх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.